Нүүр хуудас Спорт Олимпийн 16 төрлөөс 10-т нь медаль хүртэх боломжтой гэж үзлээ

Олимпийн 16 төрлөөс 10-т нь медаль хүртэх боломжтой гэж үзлээ

6
0
tokyo-2020
Олимпийн 16 төрлөөс 10-т нь медаль хүртэх боломжтой гэж үзлээ

Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо (ОНБҮХ) хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайд ОНБҮХ-ны дарга У.Хүрэлсүх хуралдааныг удирдлаа.

БСШУС-ын сайд, ОНБҮХ-ны орлогч дарга Ё.Баатарбилэг тус хорооны 2018 оны төлөвлөгөөний биелэлтийн талаар, холбогдох газрын дарга нар Олимпийн хөгжлийг дэмжих сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд шаардагдах санхүүжилт, баг тамирчдын ёслол болон спорт хувцсыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл хийсний дараа Олимпийн наадамд бэлтгэх ажлыг эрчимжүүлэх тухай тогтоол гаргав.

“Токио-2020” олимп, паралимпийн наадамд бэлтгэх Үндэсний хорооны 2019 оны ажлын төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөний дагуу ажлын явц, үр дүнгийн мэдээллийг Үндэсний хороонд улирал тутам танилцуулахыг үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here