Нүүр хуудас Спорт МУГТ Г.Дорж “Арнолд Классик Европ 2017”тэмцээнээс Аваргын алтан медаль хүртлээ.

МУГТ Г.Дорж “Арнолд Классик Европ 2017”тэмцээнээс Аваргын алтан медаль хүртлээ.

0

Испани улсын Барселона хотод 9 сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Арнолд Классик Европ 2017” хэмээх IFBB холбооны чансаа өндөр тэмцээний 70 кг-ын жинд МУГТ Гансүхийн Дорж Монгол Улсаа төлөөлөн оролцож, Аваргын алтан медаль, цом, ПРО картын эзэн болжээ. Тэрбээр ийнхүү “Арнолд Классик” тэмцээний хошой аварга болж буй юм.

Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнагдсан бодибилдингийн багш, дасгалжуулагч Г.Дорж  ийнхүү “Арнольд классик” тэмцээний хошой алт, Бүх Хятадын аварга шалгаруулах олон улсын тэмцээний хүрэл медальт, Зүүн болон Төв Азийн үнэмлэхүй аварга, аварга, Улсын найман удаагийн аварга, “Монголын мистер”-ээр хоёр удаа шалгарсан бахдам амжилтын эзэн болжээ. Түүний гэргий Б.Оюунгэрэл ч мөн адил фитнессийн бикини төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин бүсгүй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here