Нүүр хуудас Спорт Монгол бөхчүүдэд Красноярск хотын дэвжээ ЭЭЛТЭЙ байлаа

Монгол бөхчүүдэд Красноярск хотын дэвжээ ЭЭЛТЭЙ байлаа

0
Batmagnai
ОУХМ Батчулууны Батмагнай

ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит 30 дахь удаагийн чөлөөт бөхийн гран при тэмцээн ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 24-27-ны өдрүүдэд боллоо.

Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Монголын хоёр тамирчин хоорондоо хүч үзэв.

Азийн АШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Батчулууны Батмагнай, өсвөр үеийн Азийн аварга, “Хүч” спорт хороо, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга нар /2019.01.25/ манайхны эчнээ танил тувагийн Начын Кууларт ялагдсан билээ.

Харин манай хоёр тамирчин хоорондоо медальтай үлдэх эсэхээ шийдэх үлдэв. Барилдаанд насаар ах, туршлагаар илүү Б.Батмагнай 4:2-оор яллаа.

Тэрбээр өнгөрсөн жил тус тэмцээний хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж байсан бол энэ удаа алдаагаа засч, шагналын тавцанд зогсох эрхтэй боллоо.

30 дахь удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн зургаа, эмэгтэйчүүдийн найман жингийн барилдаан болоход Монголын бөхчүүд хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here