Нүүр хуудас Спорт Монголын цахим спортын холбооны шилдэг баг тодорлоо

Монголын цахим спортын холбооны шилдэг баг тодорлоо

9
0
mazaalai-bag
Монголын цахим спортын холбооны шилдэг баг тодорлоо

Цахим спортоор хичээллэдэг залуусын тоглолтыг илүү үр дүнтэй, утга учиртай болгох, цаашлаад олон улсын тавцанд өрсөлдөх баг, тамирчдыг бий болгох зорилгоор Монголын цахим спортын холбооноос Монголын үндэсний лигийн цуврал тэмцээн зохион байгуулахаар болсон.

“CS:GO” тоглоомын төрлөөр зохион байгуулагдсан лигийн эрх олгох анхны тэмцээн өнгөрсөн бямба гарагт болж, 64 баг өрсөлджээ. Үүнээс шигшээд “Blesse”, “29/90”, “Gogo”, “Mazaalai”, баг шалгарч Монголын үндэсний лигт өрсөлдөх эрхээ авчээ. Түүнчлэн анхны тэмцээнд “Mazaalai” аваргалж, “Blesse” баг аман хүзүүдсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here