Нүүр хуудас Спорт Монголын сагсчид ОХУ-ын багийг хожлоо

Монголын сагсчид ОХУ-ын багийг хожлоо

11
0
3х3sagsan bombog
Монголын сагсчид ОХУ-ын багийг хожлоо

3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ өчигдөр /2019-06-18/ Голландын Амстердам хотод эхлэв. Уг тэмцээн энэ сарын 23-ыг хүртэл үргэлжлэх бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын шигшээ баг өрсөлдөж байна.

Үүнд манай улсын эрэгтэй, эмэгтэй баг оролцож буйгаараа элэг нэгт бидэнд тун сонирхолтой болж байна.

Өчигдөр хэсгийн эхний тоглолтууд болж, эрэгтэй баг ОХУ-ын багийг 14:12-аар хожиж, өнгөрсөн жилийн ялалтаа бататгав.

Харин эмэгтэйчүүд Ираны багт нэг оноогоор /19:18/ ялагдлаа. Өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтууд болж, хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорно.

Монголын эрэгтэй баг “В” хэсэгт ОХУ, Украйн, Эстон, Пуэрто-Рикотай таарсан бол эмэгтэй баг “С” хэсэгт Румын, Иран, Чех, Испаний багтай багтсан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here