Нүүр хуудас Спорт Монголын сагсанбөмбөгчид хоёр дахь удаа Азийн оюутны наадамд түүчээлэв

Монголын сагсанбөмбөгчид хоёр дахь удаа Азийн оюутны наадамд түүчээлэв

12
0
mongol-sagsanbombog
Монголын сагсанбөмбөгчид хоёр дахь удаа Азийн оюутны наадамд түүчээлэв

Сагсан бөмбөгийн 3×3 төрлийн Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээн Тайванийн Кинмень хотод болж өндөрлөлөө. Тав дахь удаагийн тэмцээнд Монголын баг өрсөлдөж тэргүүн байр эзэлжээ.

Багийн бүрэлдэхүүнд Ч.Ихбаяр, Б.Алтангэрэл, Г.Ган-Эрдэнэ, М.Өлзий-Орших нар багтсан бол дасгалжуулагчаар А.Тулга ажилласан юм. Тэд хэсэгтээ Малайз, Хонконг, БНСУ-ын багийг хожиж, Тайваньд дийлдсэн. Гэхдээ энэ алдаагаа алтан медалийн төлөөх тоглолтод засаж, Тайванийг нутаг дээр нь 20:12-оор буулган авчээ. Манайхан хагас шигшээд Индонезыг 18:17-гоор хожсон юм.

Тэгвэл Монголын эмэгтэй баг Иран, Хонконг, Тайвань, БНХАУ-ын багтай ”А” хэсэгт багтаж, хоёр хожилтойгоор хэсгийн гуравдугаар байраар шалгарсан юм. Энэ хэсгээс Иран, Тайванийн баг цааш өрсөлдөх эрхийг авчээ. Эмэгтэй багуудаас талбайн эзэд болох тайванынууд түрүүлж, Ираны баг мөнгөн медаль хүртжээ.

Монгол Улсын эрэгтэй баг Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд таван удаа оролцохдоо хоёр удаа аварга болсон бол нэг удаа дэд аварга, нэг удаа хүрэл медалийн эзэн болов.

А.Чингэстэй

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here