Нүүр хуудас Спорт Монголын боулинг сонирхогчдын үндэсний лигийн тэмцээн боллоо.

Монголын боулинг сонирхогчдын үндэсний лигийн тэмцээн боллоо.

252
0

Монголын боулинг сонирхогчдын холбоо 2009 оны 3-р сард боулингийн спортыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчилан таниулах, бүх нийтийн спорт болгох, тамирчдыг дэмжих, гадаадын болон дотоодын тэмцээн уралдаанд оролцоход дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Монголд боулинг спорт 1996 оноос эхлэлтэй. Монголын Боулинг Сонирхогчдын Холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Big bowling friendship 2017” үндэсний багийн лигийн нэгдүгээр тойргийн дөрөвдүгээр шатны тэмцээн өнгөрөгч ням гаригт Big bowling төвд боллоо. Тамирчид өмнөх сугалааны нэг сайн  мэргэжлийн тамирчин, эмэгтэй тамирчин, нэг шинэ тамирчин гэсэн зарчмаар гурван хүнтэй баг бүрдүүлж, нийт 14 баг болон оролцсон.    Баг бүрт шинэ тамирчин хуваарилсан нь тэдэнд түвшингээ ахиулах боломжийг олгосон алхам байв. Мөн эмэгтэй тамирчдаа дэмжих үүднээс зохион байгуулагчдын зүгээс тоглолт тус бүрд 20 оноо өгсөн нь тэдэнд маш их урам өгч, боломж олгосон юм. Баг тус бүр урьдчилсан шатанд зургаан тоглолтыг гүйцэтгэж хамгийн өндөр оноотой эхний найман баг нэг нь наймтай, хоёр нь долоотой гэх мэтээр хасагдах журмаар тоглосон. Тэмцээний дүн гарахад:  1-р байр Ц.Лхасүрэн ахлагчтай С.Дэлгэрцэцэг, С.Сумьяабазар нарын баг тодорсон бол 2-р  байранд С.Баярхүү ахлагчтай Т.Нансалмаа, Э.Энхбадрал нарын баг, 3-р  байранд А.Батжаргал ахлагчтай Б.Мягмарцэнд, Э.Чүлтэмжамц нарын баг орлоо.

Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс Д.Нацагдорж  Strikes клуб,  223 оноогоор,  эмэгтэйчүүдээс Б.Мягмарцэнд 201 оноогоор шалгарлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here