Нүүр хуудас Спорт Мейвидер хамгийн өндөр цалин авсан тамирчин боллоо.

Мейвидер хамгийн өндөр цалин авсан тамирчин боллоо.

163
0

Мэргэжлийн боксоос 50:0 хэмээх амжилтаар зодог тайлж буй Флойд Мейвидер 2017 оны 8 сарын 27-нд болсон тулааны үеэр секундэд 178041 ам. доллартой тэнцэх орлого олжээ.

Спортын түүхэнд хамгийн өндөр төлбөртэй тулааны эцэст өдгөө 40 настай Мейвидер нийт 300 сая ам. долларын эзэн болсон.

Холимог тулааны шилдэг тамирчдын нэг 29 настай МкГрегор нийт 9 бүтэн үе, аравдугаар үеийн 1:05 минут хүртэл түүнтэй өрсөлдөж, накаутаар ялагдсан юм. Энэ нь хоёр тамирчин нийт 28 минут 5 секундийн турш дэвжээн дээр тулалджээ.

Мейвидерийн хувьд зөвхөн энэ тулаанд оролцсоныхоо төлөө 100 сая ам. долларыг халааслах байсан бөгөөд тулаанд ялснаар 300 сая ам. доллар авсан аж. Харин МкГрегорын хувьд тулаанд орсныхоо төлөө 30 сая ам. доллар халаасласан нь түүний холимог тулааны спортоос хүртсэн бүх шагналаас ч давсан их мөнгө юм. Ганцхан тулааны эцэст 300 сая ам. долларын цалин авснаар Мейвидер мэргэжлийн тамирчдын түүхэнд авч байгаагүй их цалин авчээ. Мэдээж хэрэг 100 сая ам. доллароос давсан гэрээ хийсэн түүх олон хэдий ч, ихэнх нь олон жилийн хугацаатай байдаг.
Тэгэхээр Мейвидер мэргэжлийн тамирчны хувиар хамгийн өндөр цалин авсан тамирчин болсон гэхэд болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here