Нүүр хуудас Спорт Л.Отгонбаатар -100 кг-ын жинд Азийн аварга боллоо

Л.Отгонбаатар -100 кг-ын жинд Азийн аварга боллоо

4
0
otgonbaatar-
Л.Отгонбаатар -100 кг-ын жинд Азийн аварга боллоо

АНЭУ-ын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр -100 кг-ын жинд Л.Отгонбаатар алтан медаль хүртсэнээр манай баг тамирчдаас энэ удаа Ази тивийн аварга 3 төрлөө.

2019.04.22/-ний өдөр хүнд жингийн барилдаан болсон бөгөөд манай жүдочдоос эрэгтэйчүүдийн -90 кг-д Э.Мөнхжаргал, -100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн -78 кг-д О.Мөнхцэцэг, С.Шүрэнчимэг, +78 кг-д Э.Гандиймаа нар барилдсан юм.

ОУХМ Л.Отгонбаатар аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын бөхийг ялснаар Ази тивийн аваргын алтан медалийн эзэн боллоо. Ийнхүү Ази тивийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээнээс манай баг 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here