Нүүр хуудас Спорт Конор Макгрегор зодог тайлахаа больсон нь, пиар алхам байв уу…

Конор Макгрегор зодог тайлахаа больсон нь, пиар алхам байв уу…

9
0
conor-mcgregor
Конор Макгрегор,

Холимог тулааны “UFC” холбооны хөнгөн жингийн аварга Конор Макгрегор их спортод эргэн ирж байгаагаа зарлан мэдэгдлээ. Тэрбээр ердөө 9 хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 26-ны өдөр зодог тайлж байгаагаа мэдэгдэж байсан юм.

Хабиб Конорыг зодгоо тайлж буйг мэдээд “нэг л хаан байна” гэсэн утгатай зүйлсийг твиттертээ бичиж эхэлсэн билээ. Хариуд нь Конор ч дуугүй байгаагүй юм. Ийнхүү тэр хоёрын дунд маргаан өрнөөд байсан билээ.

Конор Макгрегор,

Янз бүрийн шашин шүтдэг, олон үндэстний хүмүүстэй хамт би цааш явах болно. Шашин нь хүмүүсийг өөрсдийгөө улам хөгжүүлэхэд хөтөлдөг. Эх дэлхий маань нэгдмэл бөгөөд бүх хүнд зориулагдсан. Найман өнцөгт дэвжээнд /октагон/ дахин уулзацгаая” гэж тэрбээр твиттер хуудсандаа жиргэжээ.

Дашрамд, 2016 онд Макгрегор олны анхаарлыг татахын тулд иймэрхүү пиар алхмыг хийж байсан юм. “UFC”-гийн тулаанч Нейт Диастай дахин тулаан хийх талаар хэлэлцээ хийж байх үед тэрбээр тамирчны замналаа төгсгөл болгож байгаагаа мэдэгдэж байв. Гэвч хоёрхон хоногийн дараа тулааны спортдоо ирж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here