Нүүр хуудас Спорт Жудо бөх 66 бяцхан жүдочид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүс гардууллаа.

66 бяцхан жүдочид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүс гардууллаа.

253
0

2017 оны 08 сарын 01-нд  Спортын төв ордонд  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өсвөрийн жүдочдод бүс гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Бүс гардуулах ёслолын ажиллагаанд Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпийн зэрэглэлийн шүүгч М.Бөхбат, Олон Улсын жүдо бөхийн холбооны Энхтайваны хорооны дарга Николас Мэсснэр, Олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга Грек улсын тамирчин Иллиас Иллиадис нар болон тамирчид, дасгалжуулагчид оролцсон юм.

Ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын жүдо бөхийн холбооноос хийгдэж байгаа “Judo for the world” баримтат киноны багийнханд ярилцлага өгсөн юм. Монголын Жүдо Академид 400 гаруй өсвөрийн жүдоч хичээллэдгээс бүс ахиулах шалгалтад тэнцсэн 66 бяцхан жүдоч ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас бүсээ гардан авлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here