Нүүр хуудас Спорт Жудо бөх Грекийн домогт бөх Илиас Илиадис Монголд ирнэ.

Грекийн домогт бөх Илиас Илиадис Монголд ирнэ.

142
0

Дэлхийн шилдэг жүдочдийн нэг, Грекийн домогт бөх Илиас Илиадис манай улсад ирэхээр болжээ. Энэ тухай Монголын Жүдо бөхийн холбооноос мэдээлжээ. Грек эрийн хувьд ОУ-ын Жүдо бөхийн холбооны томилолтоор  7  сарын 30-ны өдөр Улаанбаатарт  ирэх гэнэ. И.Илиадис энэ аялалынхаа хүрээнд Монголын өсвөрын Жүдочдийн аж амьдралтай танилцахаас гадна, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн шигшээ багийн гишүүдтэй уулзаж, туршлага хуваалцана.  Жүдо бөхийн -81, -90 кг жинд хамгийн чадварлаг өрсөлдөгч байсаар ирсэн тэрбээр Олимпийн наадмаас 2 өөр жинд медаль хүртсэн цөөхөн бөхчүүдийн нэг. Энэ нь 2004 онд  -81 кг-д  алт, 2012 онд -90 кг-д  хүрэл авч байсан.  Мөн тэрбээр ДАШТ-нд гурван удаа түрүүлж, хошой мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here