Нүүр хуудас Спорт Жудо бөх Гадны хэвлэл Н.Түвшинбаяр аваргыг…

Гадны хэвлэл Н.Түвшинбаяр аваргыг…

211
0
Гадны хэвлэл Н.Түвшинбаяр аваргыг...
Гадны хэвлэл Н.Түвшинбаяр аваргыг...
Гадны хэвлэл Н.Түвшинбаяр аваргыг “Жүдогийн домог” хэмээн онцолжээ
МУГТ Найдангийн Түвшинбаяр Монголын ард түмний бахархал төдийгүй Дэлхийд данстай чадварлаг тамирчин билээ. Тэгвэл түүнийг CNN агентлаг “Жүдогийн домог”, “Монгол улсын жүдогийн бэлгэ тэмдэг” хэмээн онцолсон байна.
Тэрбээр, Н.Түвшинбаяр аваргын тухай “Булган аймгийн малчин гэр бүлд төрж өссөн тэрбээр их тал нутагт барилдаж өссөн. Анх Азийн аварга шалгаруулах тэмцээнийг телевизээр үзсэнийхээ дараа 18 настайдаа жүдочаар хичээллэж эхэлсэн. Тэр цагаас хойш ердөө зургаан жилийн дараа Хятадад болсон олимпийн их наадмаас алтан медаль хүртсэн. Олимпийн наадмын аварга болсны дараа “Хамгийн түрүүнд аав, ээж дасгалжуулагчаа бодсон”, “Монголын бүх хүн миний алтан медаль авсны баярыг тэмдэглэсэн“” хэмээн хэлсэн тухай нийтэлжээ.
Мөн Лондонгийн олимпийн наадамд бэртэл авсан ч мөнгөн медалийн эзэн болсон. 2017 оны дэлхийн аваргад +100 кг-д өрсөлдөж, өөрөөсөө илт том бөхчүүдтэй барилдаж, хүрэл медаль авсан” хэмээн онцолсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here