Нүүр хуудас Спорт Европын аваргад Израйлийн баг 82:80-ын харьцаатай хожиж шуугиуллаа.

Европын аваргад Израйлийн баг 82:80-ын харьцаатай хожиж шуугиуллаа.

160
0

Европын аваргын тэмцээний “В” хэсэгт багтсан 6 багийн хооронд болсон 3 тоглолтын шилдэг багуудын нэг, эхний 2 тоглолтдоо дараалан хожоод байсан Германы шигшээ баг, тэмцээнийг зохион байгуулагч орнуудын нэг Израйлийн шигшээ багтай хэсгийн 3 дахь тоглолтоо хийлээ. 4 үеийн турш эн тэнцүүхэн өрсөлдөөнтэй үргэлжилсэн энэ тоглолтод Израйлийн баг 82:80-ын харьцаатай ердөө 2-хон онооны зөрүүтэй хүчтэй өрсөлдөгчөө хожсон нь энэ өдрийн онцлох шуугиан боллоо. Тель-Авив хотноо болсон энэ тоглолтод талбайн эзэн баг Израйльчуудаас багийн супер од Омри Каспи 20 оноо, Ричард Хауэлл 23 оноо авсан бол Германы багийн шилдэг холбон тоглогч Дэннис Шредер 20 оноогоор багаа тэргүүлжээ. Израйлийн баг ийнхүү хэсгийн эхний хожлоо авсан бол Германчууд энэ өдөр хожигдсон ч “В” хэсгийг тэргүүлсээр байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here