Нүүр хуудас Спорт ДАРХАН: Шайбтай хоккейн тэмцээний цомын эзэн тодорлоо

ДАРХАН: Шайбтай хоккейн тэмцээний цомын эзэн тодорлоо

29
0
hokkein-temtseen-2019
Шайбтай хоккейн тэмцээний цомын эзэн тодорлоо

“Болд сан”-гийн нэрэмжит шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8, 9, 10-ны өдрүүдэд Дархан хотноо 4 дэх жилдээ зохион байгуулагдлаа.

Энэ жилийн тэмцээнд найман багийн 100 гаруй тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлджээ.

Цомын эзнээр Улаанбаатар хотын С.Өлзийбаяр ахлагчтай Жалам хар баг шалгарсан бол Хоёрдугаар байрыг Шарын гол сумын Г.Мөнхтулга ахлагчтай Золбоот тамирчид баг, Гуравдугаар байрыг Сэлэнгэ аймгийн Б.Алдармөнх ахлагчтай Бугант багийн тамирчид тус тус эзэлжээ.

Мөн шилдэг хаалгачаар Б.Дашням, Шилдэг довтлогчоор Ц.Шинэбаяр, Шилдэг хамгаалагчаар Б.Батбаясгалан нар шалгарсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here