Нүүр хуудас Спорт Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн хурдан морины уралдаан боллоо

Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн хурдан морины уралдаан боллоо

11
0
heer-soyolon-2019
Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн хурдан морины уралдаан боллоо

Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн хурдан морины уралдаан Хүй долоон худагт өчигдөр /2019-05-12/ болж өндөрлөлөө.

Соёолон насны уралдаанд 117 соёолон бүртгэгдсэнээс сэрвээний өндрөөр долоо, шүдлэгээгээр хоёр, өөрсдийн саналаар есөн морь үлдэж, нийт 99 хүлэг гарааны зурхай руу 14 км-ийн зайнаас уралдсан юм. Айргийн тавд дараах уяачдын хурдан хүлэг хурдалсан юм.

Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын хээр түрүү магнайд
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, аймгийн алдарт уяач Сэрээтэрийн Баярсайханы бор халиун аман хүзүүнд
Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын халтар айргийн гуравт
Дундговь аймгийн Сайнцагаан сумын харъяат Монгол улсын тод манлай уяач Пэлжээн Одонбаатарын халтар айргийн дөрөвт
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харъяат, Аймгийн алдарт уяач Төмөрхүрээгийн Төрмөнхийн сартай хонгор айргийн тавд тус тус хурдалж торгон жолоогоо өргүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here