Нүүр хуудас Спорт Г.Димитров “МАСТЕРС-1000” ангиллын тэмцээний анхны цомоо хүртжээ.

Г.Димитров “МАСТЕРС-1000” ангиллын тэмцээний анхны цомоо хүртжээ.

138
0

АНУ-ын Охайо мужийн Цинциннати хотноо 2017 оны 7 дахь Мастерс ангиллын тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Болгарын Г.Димитров түрүүлсэн. Г.Димитров тэмцээний шигшээд Австралийн залуу теннисчин Н.Киргьостой тоглож 6-3, 7-5 харьцаатай буулгаж авсан. Ингэснээр Г.Димитров өөрийн карьерынхаа анхны МАСТЕРС-1000 ангиллын тэмцээний цомоо хүртсэн нь энэ ажээ. Г.Димитров 2014 онд Ромын Мастерс, Канадын Мастерс, 2016 оны Цинциннати Мастерс тэмцээнүүдэд хагас шигшээд шалгарч байсан.  Тэгвэл ийнхүү анх удаагаа Мастерс тэмцээнд түрүүлж байна.

Болгар теннисчин Г.Димитров Цинциннати тэмцээнд түрүүлсэнээр өөрийн чансааны оноон дээрээ 1000 оноо авч, 954 мянган ам.долларын шагнал хүртэж байна. Тус тэмцээний өмнө Г.Димитров АТР-н чансааны 11-д байсан бол Цинциннати мастерст түрүүлж чансааны 9-д орж ирсэн. Хэрвээ улирлын үлдсэн тоглолтуудад амжилттай тоглож чадвал оны эцэст АТР-н шилдэг 8-д багтах магадлалтай байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here