Нүүр хуудас Спорт Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар тамирчдад хичээл заалаа

Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар тамирчдад хичээл заалаа

295
0
tsagaanbaatar
Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар
Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газарт өчигдөр шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдад хүргэдэг сургалт зохион байгуулагдлаа.

Долоо хоног бүрийн лхагва гарагт болдог энэ удаагийн сургалтыг жүдо бөхийн ДАШТ-ий алт, хүрэл медальт, Афины олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар удирдан явууллаа. Тэрбээр “Биднийг ямар ирээдүй хүлээж байгаа, тэд хэрхэн бэлтгэгдэж байгаа” гэсэн нэртэй хичээл байв.

Сургалтад Үндэсний шигшээ багийн 19 төрөлд бэлтгэл сургуулилт удирдаж явуулж буй дасгалжуулагч, тив, дэлхийн тэмцээн уралдаанд эх орныхоо нэрийг өндөр гаруй буй тамирчид хамрагджээ.

Долоо хоногийн лхагва гараг бүрт дасгалжуулагч, тамирчдад хүргэдэг энэхүү сургалт уламжлал болон тогтсон бөгөөд тамирчид сэтгэл зүйн болоод допингийн төрөлд багтсан эм бэлдмэлийн талаарх мэдээлэл зэрэг олон талын мэдээлллийг авдаг болсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here