Нүүр хуудас Спорт Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртэж, ОУХМ О.Ууганбаатар шагналт 5-р байрт шалгарлаа.

Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртэж, ОУХМ О.Ууганбаатар шагналт 5-р байрт шалгарлаа.

203
0

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Хятадын жүдоч Ян Жуншиаг цэвэр ялж, Монголын багийн тав дахь медалийг эх орондоо авчирсан юм.

Б.Мөнгөнчимэг 63 кг-ын жингийн D хэсэгт Энэтхэг, Финлянд, Францын бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө мөн Францын бөх Кларис Агбеньенутай барилдаж, цэвэр ялагдсанаар дагах барилдаанд зодоглохоор болсон билээ. Улмаар торгуулийн барилдаанд Бразилын жүдоч Кейтлин Куадрос ялж, медалийн төлөө өмнөд хөршийн тамирчныг буулган авсан юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ О.Ууганбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here