Нүүр хуудас Спорт Бямба гарагт 3×3 сагсан бөмбөгийн тэмцээн зохиогдоно

Бямба гарагт 3×3 сагсан бөмбөгийн тэмцээн зохиогдоно

686
0
sagsanbombog
Бямба гарагт 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн зохиогдоно
~Бямба гарагт 3×3 сагсан бөмбөгийн тэмцээн зохиогдоно~

Монгол Улсын топ гурван банкны нэг Төрийн банк харилцагчиддаа зориулан биллингийн өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Уг өдөрлөг энэ бямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох аж.

Энэ үеэр Төрийн банкнаас сагсан бөмбөгийн 3х3 тэмцээний Ази тивийн аварга, Азийн шилдэг тоглогч Э.Дөлгөөний нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.

Мөн энэ өдөр ҮЦХ-нд Төрийн банкнаас явуулын банк ажиллуулан хэрэглэгчдийн таашаалд нийцэж чадсан Гялсбанк үйлчилгээгээ жилийн хураамжгүй нээж, биллингийн үйлчилгээнд холбогдсон хэрэглэгчдийнхээ дунд сугалаат урамшуулал явуулах гэнэ.

Үүнээс гадна хөгжөөнт тэмцээн рок, поп, амьд хөгжмийн хамтлагийн тоглолтыг зохион байгуулах юм байна. Энэхүү өдөрлөг 12:00-20:00 цагийн хооронд болох аж.

Хэрэв та сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохыг хүсвэл Төрийн банкны www.facebook.com/StatebankMN хуудсаар зочлон бүргүүлэх эсвэл 99610407 утсаар лавлах боломжтой юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here