Нүүр хуудас Спорт БИЧЛЭГ: Монголын тулаанч Б.Алтандөлгөөн “ХҮЧ”-ийг мэдрүүлэв

БИЧЛЭГ: Монголын тулаанч Б.Алтандөлгөөн “ХҮЧ”-ийг мэдрүүлэв

197
1
altandolgoon
Монголын тулаанч Б.Алтандөлгөөн "ХҮЧ"-ийг мэдрүүлэв

Мэргэжлийн Кикбоксын Дэлхийн аварга Ц.Амарбаясгалан олон жил тулалдаж эх орныхоо нэрийг Дэлхийд цуурайтуулж явсан. Тэрхүү амжилтын алтан буухай нь одоо ч үргэлжилсээр байна.

shinobu-amraa
Мэргэжлийн Кикбоксын Дэлхийн аварга Ц.Амарбаясгалан, тулаанч Б.Алтандөлгөөн

Ц.Амарбаясгалан “Shinobu Fighting” төв өө нээн үйл ажиллагаагаа амжилттай явуулж тамирчдын амжилт ч өсөн нэмэгдсээр.

Тодруулбал энэ сарын 9-нд Япон улсад “KNOCK OUT 2018” Мэргэжлийн Кикбоксын холбооны Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан юм.

Тус тэмцээний хөнгөн жингийн нэгдүгээр үеийн тоглолтод Монгол улсын тамирчин Болдын Алтандөлгөөн /61.5/, Япон улсын тамирчин Ёота Шимоморитой /Yota Shimomori/ таарч нүүдэлчдийн нударгын ширүүхэн цохилтыг мэдрүүлж, гайхалтай тоглолтыг үзүүлж чадлаа.

SHINOBU FIGHT
Б.Алтандөлгөөн

Ийнхүү хүчийг мэдрүүлж, аваргалсан Б.Алтандөлгөөн тэмцээний хоёрдугаар сарын хагас шигшээд оролцохоор тунаж байгаа аж.

Дашрамд “KING OF KNOCK OUT 2018” тэмцээний Монгол дахь ерөнхий ивээн тэтгэгчээр химийн орц найрлагагүй, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн “CARECELLA” брэнд хамтран ажилласан байна. Амжилт хүсье

carecella
Химийн орц найрлагагүй, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн CARECELLA

БИЧЛЭГ: Тулаанч Б.Алтандөлгөөны ялалтын тулаанаас хүргэж байна

Gepostet von ShootBoxing Moriya am Sonntag, 9. Dezember 2018

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here