Нүүр хуудас Спорт “БАНКИР-2017” хөлбөмбөгийн тэмцээн боллоо.

“БАНКИР-2017” хөлбөмбөгийн тэмцээн боллоо.

172
0

Монгол Улсад банкны тогтолцоо үүсч, хөгжсөний 93 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан  “БАНКИР-2017” хөлбөмбөгийн тэмцээн Төв цэнгэлдэхэд боллоо. Банкны салбарын ажилтнуудын дунд болдог тус тэмцээнд шигшээ болон дээд лигт тоглодог өндөр зэрэглэлийн тамирчид оролцдог учир өрсөлдөөнтэй болдог юм. Энэ жилийн банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг “БАНКИР-2016” тэмцээний аварга Төрийн банк зохион байгуулсан бөгөөд есөн банкны  баг тамирчид өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн аваргаар Төрийн банкны баг тодорсон бол мөнгөн медалийг Монголбанк-Чингис хаан банкны нэгдсэн баг, хүрэл медалийг Голомт банкны баг тамирчид хүртжээ. Харин эмэгтэйчүүдийн алтан медалийн эздээр Монголбанк-Чингис хаан банкны нэгдсэн баг хүртсэн бол удаах байруудад Голомт, Төрийн банкны баг шалгарчээ. Банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй шилдэг хаалгачаар Голомт банкны багийн хаалгач М.Цэрэндэжид, эрэгтэй шилдэг хаалгачаар Монголбанк-Чингис хаан банкны нэгдсэн багийн хаалгач Б.Мөнхболд, эмэгтэй шилдэг довтлогчоор Монголбанк-Чингис хаан банкны нэгдсэн багийн довтлогч У.Уянга, эрэгтэй шилдэг довтлогчоор Голомт банкны Б.Золбоо, эмэгтэй шилдэг тоглогчоор Төрийн банкны Ц.Баяраа эрэгтэй шилдэг тоглогчоор Төрийн банкны хамгаалагч Ц.Дэмбэрэлмаа нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here