Нүүр хуудас Спорт Азийн Хөгжөөн Дэмжигчдийн Аварга Шалгаруулах Тэмцээнээс Алтан медаль хүртлээ

Азийн Хөгжөөн Дэмжигчдийн Аварга Шалгаруулах Тэмцээнээс Алтан медаль хүртлээ

172
0

2017 оны 10-р сарын 21-22-ны өдрүүдэд Японы Токио хотноо Комазава Олимпийн Паркад 2017 оны Азийн Хөгжөөн Дэмжигчдийн Аварга Шалгаруулах Тэмцээн болон Японы нээлттэй тэмцээнүүд тус тус болж байна. Азийн 8 орны 40 гаруй баг оролцож буй тус тэмцээнд Монгол Улс анх удаа 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож, Hip Hop төрөлд Алтан медаль, Free Style Pom төрөлд Мөнгөн медаль хүртлээ.

Хөгжөөн дэмжигчдийн бүжгийн спортыг Монголд хөгжүүлэх зорилгоор 2010 онд анх байгуулагдсан ГАЛТ ШУВУУ бүжгийн хамтлаг өнгөрсөн 7 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, бүжгийн сургалт, Монголын Хөгжөөн дэмжигчдийн бүжгийн холбоо зэргийг дэргэдээ байгуулан ажилласан ба Дэлхийн Хөгжөөн Дэмжигчдийн Холбооны 100 дахь гишүүнээр элсэн оржээ.

Энэ удаагийн Азийн Аварга Шалгаруулах тэмцээн тэдний хувьд анхны олон улсын тэмцээн нь ба МИАТ, НОМИН ФЭЙШН, МОНРЕ ДААТГАЛ зэрэг компаниуд өсвөрийн тамирчдыг дэмжин, ивээн тэтгэгчээр ажиллажээ.

ГАЛТ ШУВУУ бүжгийн студийн тухайд тэд Маршал Таун, Bella Vista хотхонуудад бүжгийн сургалтыг бүх насны ангилалд тасралтгүй явуулдаг ба Монголын Хөгжөөн Дэмжигчдийн Холбооны дэргэдэх Галт Шувуу бүжгийн хамтлаг нь өнгөрсөн 7 жилийн хугацаанд Монгол Улсад зохион байгуулагдсан олон улсын болон дотоодын 300 гаруй спортын арга хэмжээнд хөгжөөн дэмжигчээр оролцжээ.

Азийн аварга болсон өсвөр үеийн тамирчин охид ирэх 7 хоногт эх орондоо ирнэ.

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here