Нүүр хуудас Спорт Азийн даамын холбоог Ч.Бат-Эрдэнэ үргэлжлүүлэн удирдана 

Азийн даамын холбоог Ч.Бат-Эрдэнэ үргэлжлүүлэн удирдана 

8
0

Узбекистаны нийслэл Ташкент хотноо даамын Ази тивийн АШТ болж байгаа билээ. Энэ үеэр Азийн даамын холбоо (ADC)-ны ээлжит их хурал болж, БНХАУ, Япон, Монгол, Казахстан, Узбекистан, Афганистаны төлөөлөгчид оролцлоо. Хурлаар бүс нутагт даамын спортыг хөгжүүлэх талаар хэлэлцэж, 2021 оны тивийн АШТ-ийг Казахстан улс хүлээн авахаар болжээ.

Хурлаар хэлэлцсэн гол асуудлын нэг бол 2019-2023 онд Азийн даамын холбоог удирдах Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгосон явдал байлаа. Олонхийн саналаар Ч.Бат-Эрдэнэ ерөнхийлөгчөөр улиран сонгогдож, ирэх дөрвөн жилд Азийн даамын холбоог үргэлжлүүлэн удирдахаар боллоо. Түүнчлэн ОУИМ Г.Ганжаргал тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт албыг хашихаар болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here