Нүүр хуудас Спорт Аваргуудын лигийн шөвгийн 16 багийн тоглолт өнөөдөр эхэлнэ

Аваргуудын лигийн шөвгийн 16 багийн тоглолт өнөөдөр эхэлнэ

0
Манчестер Юнайтед

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох аваргуудын лигийн 16 багийн тоглолт өнөөдөр /2019-02-12/ эхэлнэ.

Улаанбаатарын цагаар хоёрдугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнийн 4:00 цагт шинэхэн дасгалжуулагчаа авснаас хойш хожигдол амсаагүй яваа Английн “Манчестер Юнайтед” клубтэй Францын “ПСЖ” клуб тоглох юм.

“ПСЖ”-ийн шилдэг довтлогчид болох Неймар, Кавани нар гэмтэлтэй байгаа билээ.

Харин нөгөө талд  Италийн “Рома” Португалийн “Порто” клубтэй тоглох юм. Эдгээр тоглолтын дараа 14-ний шөнийн 4:00 цагт Английн “Тоттенхэм”, Германы “Боруссиа Дортмунд” клубтэй, Голландын “Аяакс” Испанийн  “Реал мадрид” клубтэй тоглоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here