Нүүр хуудас Соёл урлаг “The Hu” хамтлагт зориулж ХҮҮХЭЛДЭЙ урлажээ

“The Hu” хамтлагт зориулж ХҮҮХЭЛДЭЙ урлажээ

26
0
the-hu-hamtlag-01
“The Hu” хамтлагт зориулж ХҮҮХЭЛДЭЙ урлажээ

Монголын рок урсгалд шинэ өнгө төрхөөр тэсрэлж хийгээд буй “The Hu” хамтлаг рок сонирхогчдын анхаарлыг татаж дэлхийд нэр нь цуурайтах боллоо. Харин Оросын уран бүтээлч Оксана Панченко тэдэнд зориулж хүүхэлдэй урласан байна.

Тодруулбал одоогийн байдлаар хоёр хүүхэлдэй хийсэн бөгөөд энэ нь “Чингис хааны үр сад” төслийн үргэлжлэл болж байгааг онцолжээ. Оксана Панченко төслийнхөө талаар “Энэ бол “The Hu” хамтлагийн дууг сонсоод урам зориг орсон бяцхан хөгжимчид юм. Удахгүй хамтлагийн бусад гишүүдийг хийж дуусгахаар тэд РОК-ын жинхэнэ од болцгооно. Би Москвагийн ойролцоо төрсөн. 1987-1991 онд Улаанбаатарт амьдарч байсан. Тэр үеэс Монголын сайхан оронд хайртай болсон” гэж ярьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here