Нүүр хуудас Соёл урлаг Outlaw хамтлагийн бие даасан тоглолт болно

Outlaw хамтлагийн бие даасан тоглолт болно

269
0
Outlaw хамтлагийн бие даасан тоглолт
Outlaw хамтлагийн бие даасан тоглолт

 

“Андын дурсгалд”, “Мөсөн хайр”, “Чи миний бүх юм байсан”, “Зүрхэн тэнгэрийн наран”, “Дэлхий хүртэл таниар минь бахархдаг” зэрэг сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээр нь “Outlaw” хамтлагийг залуус сайн мэднэ.

Тэгвэл өнөө орой тус хамтлагийнхантай сонсох дуртай дуугаа хамтдаа дуулж, нэгэн үдшийг мартагдахааргүй өнгөрөөж болох нь ээ.

Тодруулбал, 2012 оноос хойш тоглолт хийгээгүй “Outlaw” хамтлагийн залуус анхны бүрэлдэхүүнээрээ, 100 хувь амьд, бие даасан тоглолтоо 2016 оны арваннэгдүгээр сарын 25-нд “CROCUS Event Hall”-д 19:00 цагт фэнүүддээ хүргэх юм.

Тоглолтод Outlaw хамтлагийн 28-32 хит дуу дуулагдахаас гадна шинэхэн уран бүтээлүүдээр бэлэг барих бөгөөд амьд хөгжмийн UFO хамтлаг хөгжмийг тоглох юм байна.

Тус хамтлагийн уран бүтээлчид хөгжмийн төгс дуугаралт, гэрэл, лед дэлгэцийн гайхамшгийг уран бүтээлтэйгээ хослуулан хүргэнэ гэдгээ амлаад байгаа.

Ингээд та бүхэндээ “Outlaw” хамтлагийн хэдхэн хоногийн өмнө гаргасан “Би дуулж өгье” хэмээх шинэ уран бүтээлийг хүргэе. Сонирхуулахад энэ дууны клипэнд тус хамтлагийн гишүүдийн эхнэрүүд нь тоглосон байна.

Тоглолтын зохион байгуулагчаар “On and Off продакшн” ажиллаж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр Жи-Мобайл, АПУ комани оролцоно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 97117733, 97117744

ТОГЛОЛТЫН ТАСАЛБАРЫГ WWW.TICKET.MN БОЛОН 1900-1800 ҮНЭГҮЙ ХҮРГЭНЭ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here