Нүүр хуудас Соёл урлаг 700 жилийн настай толгойн нууц

700 жилийн настай толгойн нууц

177
0
700 жилийн настай толгойн нууц
700 жилийн настай толгойн нууц
Австралид төвтэй Азийн урлагийн дуудлага худалдааны төвийн ерөнхийлөгч Рей Трегаскис амьдралынхаа хамгийн том гэж хэлж болох олдворыг олжээ.

Ойролцоогоор 14-р зууны үеийн буддын шашны олдвор хүний толгойн хэлбэртэй модон хөшөөг судалж байх явцдаа уг толгойн дотроос хуучирч үнгэгдсэн хуудас цаас олсон байна. Нарийн судалгаа явуулсны эцэст энэхүү цаас нь 700-аад жилийн тэртээх Хятадын Мин гүрний банкны бичиг буюу тэр үеийн мөнгөн тэмдэгт болохыг олж мэдсэн байна.

“Энэ бол бидний мэдэж байгаагаар модон толгойн хэлбэртэй дурсгалаас мөнгөн тэмдэгт олдсон анхны тохиолдол юм. Бичвэрийг орчуулж үзээд бид маш их гайхаж, сэтгэл хөдөлсөн шүү” хэмээн Трегаскис ярьжээ.

Уг толгойн хэлбэртэй хөшөө бол нийтэд ил болсон тийм ч ховор төрлийн биш олдвор юм. Харин түүний дотроос ийм эртний мөнгөн тэмдэгт олдсон нь хөшөөг маш үнэтэй ховор дурсгал болгож хувиргаж байгаа юм.

“Эртний ламын толгойн хэлбэртэй ламын толгойн олдворуудаас тарнийн хуулиас бичээс, шүтээн зэрэг олдох бол тийм ч гайхмаар зүйл биш юм. Харин модон толгойноос мөнгөн мэтдэгт олдож байсан тухай хэзээ ч сонсож байгаагүй юм байна” хэмээн азийн урлаг судлаач Люк Гуан хэлсэн байна.

Хэрхэн толгойн дотор мөнгөн тэмдэгтийг нуусан нь мэдэх аргагүй ч он сарыг тэмдэгт дээр бичээстэй байгаа нь толгойг хэдий үеийх болохыг нарийн мэдэх боломж олгож байна. Энэ бол маш үнэт олдвор юм хэмээн судлаач нэмж дурджээ.

Мөнгөн тэмдэгтийг толгойн дурсгалыг бүтээснээс 40-өөс 50 жилийн дараа байрлуулсан гэдэгт судлаачид итгэлтэй байгаа ажээ. Мөнгөн тэмдэгт дээрх бичээс үүнийг 14-р зууных болохыг илтгэж байгаа бөгөөд бичээсийн загвар нь Хятадын Хонгву-ийн үеийх юм байна.

Уг мөнгөн тэмдэгтийг Мин гүрэн 1368-аас 1644 оны хооронд ашиглаж байсан гэдгийг судлаачид олж тогтоожээ. Энэ үед Хятадад уламжлалт төлбөрийн хэрэгсэл болох алт мөнгөн зоосыг цаасан тэмдэгтээр сольж хэрэглэх болсон гэнэ.

Өмнө нь хамгийн үнэтэй эртний мөнгөн тэмдэгтэд “1 гуан” тооцогдож байсан ба 660 юань буюу 98 доллараар худалдаалагддаг байсан бол энэхүү шинэ олдворыг дангаараа 2000-4000 юанийн үнэд хүрнэ гэж тооцоолж байгаа ажээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here