Нүүр хуудас Соёл урлаг 600 мянган төгрөгийн цалингаар ирээдүйгээ төлөвлөдөг залууст хандан!

600 мянган төгрөгийн цалингаар ирээдүйгээ төлөвлөдөг залууст хандан!

32
0
newtruulegch-odzaya
Д.Одзаяа

МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяа нь хоёр хүүхдийн ээж, уран бүтээлч нөхрийн хариуцлагатай гэргий.

Залуу хүн зөвхөн цалингаараа амьдралыг хэмжин, түүн дотроо эргэлдэх бус байгаагаасаа илүү хөлөлмөрлөх талаар ихэд бухимдан цахим хууудаснаа нийтэлжээ.

Д.Одзаяа,

Юу ч хийж сураагүй байж юу ч тоож хийхгүй их зантай болчихсон. Яаж бүтдэгийг нь ч мэдэхгүй байж Хүний хийсэн юмыг жишимч үгүй муулдаг, шүүмжилдэг арчаагүй залуус их болж. Эсвэл өнөөдөр болгодог 600.000 төгрөгийн цалингаараа бүх ирээдүйгээ төлөвлөдөг.

Оройн цагаар, хагас бүтэн сайнаар ажил хийнэ гэж огт байхгүй. Нэг ийм жоохон ажил байна хийчхээч гэвэл завгүй гэнэ, гэртээ хариад зурагтаа үзээд унтахаа амьдралын утга учирт тооцдог. Өглөө эрт хичээлдээ босож явж чадахгүй байсаар сургуулиасаа гарчихсан залуус ч байх.

Унтах амрах нь хүний эрх л дээ. Гэхдээ дэлхийн хөгжилтэй орнууд унтах, эрхлэх завгүй ажиллаж хөгжилд хүрсэн байдаг. Биднийг унтаж байхад бүх дэлхий сурч боловсорч хөгжиж байна. Хэрвээ бид хөгжихгүй, хөдөлмөрлөхгүй бол бидний хүүхэд Солонгос, Америк, Европын жорлонг цэвэрлэж ч дордоно. Одоо Өмнөд Солонгост Хойд Солонгос гэсэн хар ажилчид байна.

Америк цагаачдаа багтааж шингээж чадахгүй, олон асуудалд ороод, Европ Ойрх Дорнодын дүрвэгсдээсээ халширч, Ази тив тэжээж дийлхээргүй ихээр өсөж байна. Дунд нь Монгол л унтаж, идэж, аархсаар… Нэг Солонгос хүүхдийн хэмжээний боловсролгүй залуус хэд бий бол? Өглөө 8-н цагт нээдэг үйлчилгээний газар байна уу? Өдөрт 2 сургалт эсвэл 2 ажил хийдэг залуус хэд вэ? Өглөө 6 цагт босож ном уншдаг оюутан байна уу?

Аль сайн сайхан амьдралтай, ажилтай, амжилттай яваа хүмүүст хариуцлага, хөдөлмөрч зан, зорилго 3 зайлшгүй байдаг. Хэн ч хэзээ ч зүгээр сууж байгаад баян мөнгөтэй амжилттай явдаггүй… Бүгдийг бүтээдэг. Тэр тусмаа хөгжиж буй орны иргэд бид унтах, амрах эрхгүй!” хэмээн бичжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here