БИЧЛЭГ: Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч гэр бүл

1263
0

Дуучин Г.Уламбаяр ярихдаа

“Яасан эрч хүчтэй юм гэдэг хүмүүсийн энэ асуултыг би өөрөөсөө ч асуудаг л даа. Ер нь би гутранги сэтгэлтэй, сул дорой байх дургүй. Юм л бол хамгийн өндрөөс бүхнийг харахыг хүсдэг. Тиймдээ ч тийм л хүслээр өөрийнхөө байж болох бүх л сайн сайхан зан чанараар хүмүүстэй харьцахыг хичээдэг. Яавал гэрийнхнийгээ инээлгэх үү, баярлуулах уу гэдэг багын л ийм хүүхэд байсан. Тиймээс тэр эрч хүчтэй гэдэг хүмүүс яаж өнөөдөр өчигдрийнхөөс сайхан, яаж алдахгүйгээр зөв амьдрах вэ гэдгийг илүү боддог юм болов уу. “Алдахгүйгээр амьдарч би яаж чадах вэ? Ахиад зүрхээ шархлуулахгүйгээр яаж үүрд хайрлах вэ?” гэдэг үгтэй дуу байдаг шүү дээ. Үүн шиг ухаарлын үгсээс эрч хүчийг мэдэрч, өөрөө ч түүнээс суралцан, нэгийг бодох дуртай”

хэмээн дурдаж байсан юм. “Voice” шоуны Монгол дахь хувилбарын шүүгчээр ажиллаж байгаа тэрээр анх удаа нөхрөө олны өмнө ил гарган хэвлэлд хамт ярилцлага өгчээ.

Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч залуу хосууд өөрсдийн амьдралын хэв маягийн талаар ярьсан бөгөөд түүний нөхөр ийм залуу байдаг ажээ.

Metro Citizen

NTV Metro Star #Metro_Citizen булангаар их хотын ажил хэрэгч, завгүй залуусын төлөөлөл Г.Эрдэнэчулуун Ганбаатар Эрдэнэчулуун, гэргий Укагийн Uka / хамтаар хэрхэн гэр бүлдээ цаг гарган, эрүүл мэнддээ анхаардаг талаар ярилцлаа.

Gepostet von Metro Star am Dienstag, 27. März 2018

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here