Нүүр хуудас Соёл урлаг “Цөмөөхэй” балетын бүртгэл эхэллээ

“Цөмөөхэй” балетын бүртгэл эхэллээ

243
0
“Цөмөөхэй” балет
“Цөмөөхэй” балет

Монгол Улсад 3дахь жилдээ тоглогдох гэж буй “Цөмөөхэй” бүжгэн жүжигт оролцох хүүхдүүдийн сонгон шалгаруулалт өнөөдөр 15 цагаас Монголын үндэсний балетын сургуулийн байранд болно.

Монголын үндэсний балетын сургуулиас зохион байгуулж буй “Цөмөөхэй” балет нь ирэх сарын 17-ноос 25-ны өдрүүдэд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдох юм.

Уг балетад оролцох сонирхолтой, бүжгийн урлагаар хичээллэдэг болон сонирхдог, бүжиглэх жүжиглэх хүсэл эрмэлзэлтэй 8-15 насны хүүхдүүдийг сонгон шалгаруулалтад урьж байгаа аж.

Мөн Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын ивээл дор “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн, МУГЖ Соёлын элч Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” улсын анхдугаар уралдаан энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Тус уралдаанд нийт 100 гаруй хүүхдүүд оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд анхдугаар уралдааны ялагч бяцхан багачуудаас “Цөмөөхэй-2016” бүжгэн жүжигт дүр бүтээх ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here