Нүүр хуудас Соёл урлаг “Их зохиолч” Д.Нацагдоржийн 110 жилийн ой тохиож байна

“Их зохиолч” Д.Нацагдоржийн 110 жилийн ой тохиож байна

302
0
Д.Нацагдорж
Д.Нацагдорж
Тэртээ 110 жилийн өмнө Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч “Их зохиолч” Д.Нацагдорж хуучнаар Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт хохь тайж Дашдоржийн гэрт мэндэлж байжээ.

Цэл залуу 31 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Д.Нацагдорж шинэ нийгэмд алхан орсон эх орныхоо улс төр, нийгэм, шинжлэх ухаан, үйлдвэр, соёл урлаг, гадаад харилцаа, хүүхдийн байгууллага, үйлдвэрчний эвлэл гээд бүхий л салбарт тэргүүлэгч, манлайлагч, үндэстний сэхээтэн байлаа.

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг Монголын зохиолчдын эвлэл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, УДЭТ, ДБЭТ зэрэг урлаг, соёлын байгууллагууд болон түүний зохиол, бүтээлийг судладаг эрдэмтэд хамтран зохион байгуулж байна.

Ойн үеэр их зохиолчийн хөшөөний шав тавих ёслол төв аймагт болох юм. Мөн I MAX кино театрт “Харанхуй хад” уран сайхны киноны нээлт “Жаргаагүй нар” жүжиг Учиртай гурван толгой” дуурь “Үйлийн гурван толгой” балет зэрэг тоглолтууд УБ хотод болох ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here