Нүүр хуудас Соёл урлаг Өрсөлдөх бус ташуур өгдөг хоёр /Rokit Bay & Gee/

Өрсөлдөх бус ташуур өгдөг хоёр /Rokit Bay & Gee/

302
0
repperuud_rokitbay_gee
Rokit Bay яг л өөр шиг нь уран бүтээлийн төлөө сэтгэл зүрхээ зориулан амьдарч байгаа хүн GEE учраас энэ тал дээр нь хүндэлж явдаг хэмээн ярьжээ
~Өрсөлдөх бус хүндэтгэнэ ~

Нэг төрөл жанраар уран бүтээлээ туурвидаг уран бүтээлчдийг зарим хүмүүс өрсөлдөгчид хэмээн ойлгодог. Үнэн хэрэгтээ тэд бие биенээ хурцалж, уран бүтээлд нь ташуур өгдөг урлагийн найз нөхөд байдаг.

Хип хоп төрөл жанраар уран бүтээлээ туурвидаг Rokit Bay, GEE хоёрыг ч өрсөлдөгчид гэж ойлгох нь бий. Хоёулаа уран бүтээлээрээ өөрийн дотоод ертөнцийг илэрхийлсээр ирсэн, хүлээн зөвшөөрөгдсөн дуучид.

Rokit Bay-ын хувьд хөдөлмөрлөж чадаж байгаа гэж ам бардам хэлж чадах хүн нь GEE гэнэ. Хүмүүсийн өрсөлдөгчийн нүдээр хараад байдаг хоёр уран бүтээлч харин ч амьдрал дээр бие биенээ хүндэтгэдэг байх нь.

Rokit Bay:

яг л өөр шиг нь уран бүтээлийн төлөө сэтгэл зүрхээ зориулан амьдарч байгаа хүн GEE учраас энэ тал дээр нь хүндэлж явдаг

хэмээн ярьжээ. Тэрээр цааш нь GEE бид хоёрын хувьд хип хоп бол хобби биш амьдрал, бид энэ талаараа адилхан гэжээ.

Нэг талбараас хоолоо олж идэж буй уран бүтээлчид ийн нэгнийгээ хүндэлж, нэгнээсээ суралцаж, дэмжиж байгаа нь өнөөгийн залуусын маш том эерэг тал шүү.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here