Нүүр хуудас Соёл урлаг Өвөл ПҮҮЗ өмсвөл Амайд загнуулна!

Өвөл ПҮҮЗ өмсвөл Амайд загнуулна!

17
0
amai-zolbayar
Монгол Бадарчин Амай буюу Золбаяр

Дэлхийн 90 шахам оронд аялан, тэдний үүх түүхээс судлан соёлын элч болсон залуу бол Бадарчин Амай буюу Ж.Золбаяр.

Тэрээр аяллаа дуусгаад эх орондоо ирсэн ч бөөрний дутагдалд орж, эмчилгээ хийлгэж буйгаа цахим орчинд ихээр мэдээлдэг.

Хүний амьдралд хамгийн чухал нь эрүүл мэнд гэдгийг хүүхэд залууст захиж буй тэрээр хэлэхдээ,

“Өвлийн хүйтэнд пүүз өмсөөд явж байгаа залуу байвал загнаарай. Резинэн гутал чийг хуримтлуулдаг, тэр нь хөлдөөд тухайн хүнийг өвчлүүлнэ. Өвдсөн хүн эргэн тойрондоо төвөг болно. Монголын өвөл моод хэрэггүй шүү!!!” гэж ээ.

“Эрүүл биед, саруул ухаан” гэдэгчлэн аялагч Амайн уриалгад нэгдэж, хайртай дотнын хүмүүстээ дулаан хувцаслахыг сануулж байгаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here