Нүүр хуудас Соёл урлаг Эгч дүүсийн ижилсэн гоёсон…

Эгч дүүсийн ижилсэн гоёсон…

1264
0
Mongol deel
Эгч дүүсийн ижилсэн гоёсон "МОНГОЛ ДЭЭЛ"
Жүжигчин Б.Хулан мэргэжлээсээ гадна фото моделийн талбарт амжилт олох нэгэн гэгллэг. Жүжигчний карьераа эхлүүлэхээс өмнө буюу 14-хөн настайдаа унаган гоо үзэсгэлэнгээрээ Монголын анхны фото моделийн титмийг хүртэж явсныг мэдэх хүмүүс цөөнгүй.

Хулангийн өөр нэг авьяасыг нь танд сонирхуулж байна. Тэрээр шаггүй сайн оёдолчин гэнэ. Зав чөлөө гарвал утас, зүү холбох дуртай болохоор энэ авьяасаараа хэд хэдэн бүтээл урлажээ. Өөрийн хөлс хүч, цаг заваа зориулан урласан болохоор түүний хувьд хамгийн үнэтэй бүтээл.

Гэр бүлийнхэндээ болон өөртөө ойр зуурын хувцас хэрэглэлээ оёод л өмчихдөг гэнэ. Утас, зүү нийлүүлэн юм оёж чаддаг бүсгүйчүүд ховордсон энэ цагт өөрт хэрэгцээтэй бүхнээ оёж шидээд өмчихнө гэдэг мундаг гэрийн эзэгтэйн шинж биз ээ. Түүний эл авьяас ээжээс нь улбаатай гэнэ.

jvjigchin hulangiin tsagaan sariin goyo
жүжигчин Хулангын цагаан сарын гоёо

Сар шинийн баяраар Монгол хүн бүр үндэсний хувцсаараа гоёдог уламжлалтай. Тэр дундаа урлаг соёлын оддын дэгжирхэн гоёсон дээл олны анхааралд ямагт өртдөг. Тэгвэл жүжигчин бүсгүй түүний эгч Загвар зохион бүтээгч Б.Халиун буюу Аня нар тод өнгийн дээлээр гоёжээ. Эгч дүү хоёр ижилсэн гоёсон дээлийнхээ зургийг цахим хуудаснаа дэлгэж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

hulan shar deel
жүжигчин Хулангын шар дээл

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here