Нүүр хуудас Соёл урлаг Шинэхэн гавьяат О.Анужин Жульеттад бүжнэ

Шинэхэн гавьяат О.Анужин Жульеттад бүжнэ

22
0
anujin
МУГЖ О.Анужин

“Их хааны театр” Төрийн бус байгууллага 2003 онд “Grands pas” хувийн балетын анхны студиэр ажиллаж эхэлснээс хойш 15 дахь жилдээ үзэгчдэд уран бүтээлээ толилуулж байна.

Энэ удаа тус театрын уран бүтээлчид алдарт С.Прокофьевын хөгжим, У.Шекспирийн зохиол “Ромео, Жульетта” балетыг сонгодог урлаг сонирхогчдод зориулан тайзнаа тавих гэж байгаагаа мэдээллээ.

Тавдугаар сарын 17, 18-ны өдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох “Ромео, Жульетта” балетын найруулагчаар Д.Дашлхагва, продюсерээр Э.Бэхтулга ажиллаж байгаа бол, гол дүрүүдэд МУГЖ О.Анужин болон А.Эрдэнэболд нар тоглоно.

“Их эзэн хааны театр”-ын уран бүтээлчид 2004 онд “Цамын бүжиг” ардын урлагийн тоглолт, 2005 онд “Хунт нуур” балет, 2005 онд “Модерн нугаралт” циркийн нугаралтыг шинэ хэлбэрээр дэглэсэн тоглолт, 2007 онд “Цөмөөхэй” хүүхдийн балет, “1001 шөнийн үлгэр” Монголын үндэсний циркийн бүрэн хэмжээний тоглолт, 2013 онд Солонгосын балетын компанитай хамтран хандивын тоглолт,

2013 онд “Royal” сонгодог, модерн бүжгийн тоглолт, 2014 онд “Бодлын үнэр” БНСУ-ын бүжиг дэглээч Сон Ён Илтэй хамтарсан тоглолт, 2015 онд И.Штраусын “Оргилуун дарс” тоглолт, 2016 онд АНУ-ын илбэчин Кристи Тогүчитэй хамтарсан “Magic show” тоглолтуудыг тус тус тоглосон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here