Нүүр хуудас Соёл урлаг Ц.Энхжин: Өөрийгөө хөгжүүлье гэж хичээж явсны үр дүн гарсан

Ц.Энхжин: Өөрийгөө хөгжүүлье гэж хичээж явсны үр дүн гарсан

180
0
Мисс
Ц.Энхжин: Өөрийгөө хөгжүүлье гэж хичээж явсны үр дүн гарсан

Дэлхийн гоо сайхны олимпд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн мисс Ц.Энхжин

“Намайг чин сэтгэлээсээ дэмжиж байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Хамтран ажилласан байгууллага болон багийнхан, гэр бүлийнхэндээ, найз нөхөд, ажлыхандаа маш их талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Бид цөөхүүлээ, гуравхан сая байж гурван шагналын эзэн болж чадлаа. Тэгэхээр энэ маш том амжилт гэж би бодож байна. Тийм учраас маш их талархаж байгаа.

Дараагийнхаа оролцох миссийг эртнээс бэлдэж эхлэе гэж бодож байгаа. Маш сайн сойж байгаад амжилтаа ахиулахын тулд өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийж хувь нэмэрээ оруулах болно. Миний хувьд би өөрийнхөө бүх хүч чадлаа дайчилж оролцсон байгаа. Хорин дөрвөн жилийн турш өөрийгөө бүх талаар хөгжүүлсний үр дүн маань гарсан. Тиймдээ ч энэ долоон шалгаруулалтын зургаад нь шилдэгт шалгарч чадсан. Өөрийнхөө чадах бүх зүйлсийг тултал нь хийсэн учир харамсах зүйл байхгүй байна.

Эцсийн мөчид шүүгчдийн шийдвэр шилдэг 15-д үлдээсэн.  Миний хувьд намайг хамгийн эхэнд дуудна гэж бодоогүй байсан. Тийм болохоор маш их баярласан. Шилдэг 15-д орно гэдэгтээ итгэлтэй байсан. Гэхдээ эхэнд дуудагдана гэж бол бодоогүй байсан”

хэмээжээ. Түүний “Miss World 2017” тэмцээнд гаргасан амжилтууд:

  • Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40-д багтсан
  • Miss Multmedia төрлийн ялагч
  • Beauty with a purpose TOP -20
  • Miss Sport төрөлд TOP -8
  • Miss Top Model төрөлд TOP -30
  • Dances of the World TOP -5
  • Мөн People’s choice буюу Ард түмний сонголт төрөлд тэргүүлж Шилдэг 15-д шалгарч чадсан юм.
Дэлхийн 118 орны миссүүд 20 гаруй хоногийн турш өөрсдийн авьяас, гоо үзэсгэлэн, ур чадвараараа өрсөлдөж, явцын оноог цуглуулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here