Нүүр хуудас Соёл урлаг Цадиг аа алдаж, буянт малынхаа дэргэд НҮЦГЭЛЭВ!

Цадиг аа алдаж, буянт малынхаа дэргэд НҮЦГЭЛЭВ!

94
0
mongolian-next-top-model-2019
Цадиг аа алдаж, буянт малынхаа дэргэд НҮЦГЭЛЭВ!

Боловсрол суваг телевизээс бэлтгэн хүргэдэг “Mongolian next top model” шоуны 11-р дугаар цацагдсан билээ. Тус зураг авалт нь Архангай аймагт хийгдсэн бөгөөд малчны хот, үзэсгэлэнт байгальд “бикини”-тэй зураг даруулах даалгавар байсан юмсанж.

~Цадиг аа алдаж, буянт малынхаа дэргэд НҮЦГЭЛЭВ!~

Дэлхийд ховордсон буянт малынхаа /САРЛАГ/ өмнө нүцгэн эргэлдэж, малчны хотонд хоёр хөл өө дэлгэн зураг даруулсан нь монгол ахуй, цээрлэх ёсыг маш бүдүүлгээр зөрчлөө хэмээн олон нийт үзэж байгаа аж.

“Mongolian next top model” шоуны энэ удаагийн даалгаврын талаар цахим ертөнцөд өрнөж буй ШҮҮМЖЭЭС…

“Боловсрол тв” нэрээ соль телевизээ татан буулга – Хэдэн жаахан охид цуглуулж мөнгө олж байгаа юм бол амь нас, уламжлал, үүх түүхийг нь алдуулж, доромжилж биш ХАМГААЛЖ, ӨВЛҮҮЛЖ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЖ шоудаарай.

Монгол хүн буянт мал сүргийнхээ дэргэд хэзээ байхдаа шалдан байдаг билээ – Хамаг юмаа гаргаад явж байсан юм чөтгөр л гэж ийм юм байдаг байх гэмээр харагдаж байна. Монгол дээл юм уу гоё загвар орсон монгол хувцас өмсгөөд үс гэзгийг нь аятайхан янзлаад уул ус байгаль дэлхийн мал сүрэгт нь тохируулж зураг авсан бол гоё хүний сэтгэлд ойр сайхан харагдах байсан болов уу.

"Mongolian next top model"
“Mongolian next top model” шоу

Өөрсдийгөө доромжилсон ёс жудгаа алдсан – Энэ яваа насандаа харамгүй зураг байна. Бүр арай л биш ээ. Цадигаа алдсан нь гээд нэрлэчихвэл зүгээр юм.

"Mongolian next top model"
“Mongolian next top model” шоу – 02

Монгол гутлыг ийм турсик дээр өмсдөггүй юм – Мөнгө л олж байвал хамаагүй болж. Энэ хөтөлж буй Нора гэдэг хүүхэн цэвэр Монголоор ярьж чаддаггүй. Энийг харсан ирээдүй хүүхэд багачууд юу сурч авах вэ. Ядахдаа наад дотуур хувцсаа өөр газар сурталчилж Монгол байгаль, монгол ахуйг битгий үгүйсгээд бай.

Нэвтрүүлгийн бодлогоо өөрчлөх хэрэгтэй – Энэ цөөхөн хүн амд нэг их олон телевиз тэр телевизүүд нь ямар ч үзчихмээр нэвтрүүлэг байхгүй шүү. Ядаж л шинжлэх ухаан, танин мэдэхүйн,баримтат кино хүүхдийн мэдлэг боловсролд зориулсан Монгол зан заншлаа харуулсан таниулсан нэвтрүүлэг гарахаа байсан.

Хүүхэд залуус үлгэр болохгүй нэвтрүүлэг – Ер нь энэ мэдээллийн хэрэгслээр хүүхэд залууст мэдлэг боловсрол хүмүүжилд нь өгөөжтэй нэвтрүүлэг явахаа болилоо. Хөнгөн хийсвэр, наргиа цэнгээн, эд хөрөнгө, амиа бодохыг л сурталчлах юм. Арай дампуурсан юм аа.

"Mongolian next top model"
“Mongolian next top model” шоу- 03

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here