Нүүр хуудас Соёл урлаг Хөтлөгч П.Анужин дурсан, санагалзахдаа…

Хөтлөгч П.Анужин дурсан, санагалзахдаа…

41
0
Hotlogch-Anujin
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн хөтлөгч П.Анужингийн хамт 2019 он

Ижийдээ очих томилолтоо авсан их найрагчийг өнөө өглөө/2019-02-11/ Өнжүүлийн талд нь буцааж сүүлчийн замд үдэх ёслол болсон билээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсантай салах ёс гүйцэтгэх арга хэмжээ Улсын драмын эрдмийн театрт болж төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлынхон, зохиолч, яруу найрагч нөхөд нь, уншигч, сонсогч, үзэгчдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн.

Үүнтэй холбоотой Монгол туургатны зуун эрхэм нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин их найрагчийн гэгээн дурсгалыг хүндэтгэн өөрийн цахим хуудаснаа ийн дурсамж сийрүүлжээ.

Үүр цайхад Өнжүүлээ та минь зорино! Үргэлжид үүл адил хуруулах тамхины тань утаа хамарт цоргиж, түүх хөврөөж, би хөрвөөнө. Учиргүй зүйл үгүй гэх, үнэхээр л тийм юм. Монгол Тулгатны хамгийн анхны зочин бол Буриадын алдарт уран барималч Даши Намдаков байсан билээ. Өөрөөр хэлбэл “Монгол Тулгатан” төслийн хамгийн анхны мотор түүний дугаарыг бүтээхийн төлөө асч байсан.

Түүх сөхвөөс, кино үйлдвэрт сүндэрлүүлсэн сүрлэг тайз маань хараахан дуусаагүй, будаг шунх нь хатаагүй ханхалж байхад зочин маань Лондонгоос буучхаж байсан. Анхны зочноо авчрахад овоо хэмжээний зардал гарч, нэвтрүүлгийн санаачлагч, продюсерын хувьд бүгдийг шийдэж мотороо асааж, төслөө эхлүүлж байлаа….

Шинэхэн тайз, шинэ баг, шинэ камер, хамгийн гол нь цоо шинэ хоёр хөтлөгч. Бид хоёр хоёулаа телевизийн салбарын улс биш. “Мотор” гэх дохионоор Лхагва ах руу хартал хирийн сандардаггүй, хашир хүн нэлээд тэвдүү харагдсансан. Тэр өдөр бол, агуу найрагч хийгээд эрс өөр мэргэжилтэй энгийн нэгэн бидэн хоёрын ” хөтлөгч” болсон өдөр билээ! Мартахын аргагүй.

Бид хоёр зочдоос юу асуухаа хоорондоо огт ярьдаггүй онцлогтой байсан, тэр л барилаараа олон дугаараа бүтээсэн. Өөр өөрийн өнгө намбаар, танхайдуухан туучаад гардаг байж. Бидэн хоёрыг телевизийн хөтлөгч болгосон тэрхүү дугаар цаг хугацаанд бүтээгдсээр Лхагваа ахыг тэнгэрт халихын өмнө өдөр түмнээ цацагдаж, түүнийг минь үджээ! Эхний бичлэг эцсийнх болох учиртай байж!

lhagvasuren-01
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн хөтлөгч П.Анужингийн хамт 2019 он

Дашийн дугаарт яриа дүрс минь баларсан ч болж өнгөрсөн түүх, яриа, дүрс, хөдөлмөр бүхэн минь та бидэн хоёрын сүнс, сэтгэлд оршин буй! Хийж туулсныг хэн ч үгүйсгэхгүй.

Хэн юу гэх хамаагүй, хэн юуг хэрхэн үгүйсгэх ч хамаагүй! Та бидэн хоёр л үнэнээ мэдэж, үйл жаргалаа хувааж, түмэн үзэгчийн өмнө тэс өөр хоёр өнгө нэгэн цул болж очсон юм байна! Өнжүүлийн талд шүлэг найргийг тань сонсож, Зоргол хайрханы өвөрт хүүрнэн суух эдгээр зураг ихийг өгүүлнэ…

Төөрөг тавиландаа Талархъя уу! Таныг нөмөрлөж түүх туурвисны учир! Тандаа ихээр Талархъя уу! Хат сууж, ухаан тэлээсний учир! Өнжүүлээс урган өндийж Өнжүүлдээ уусав та минь! Уусч найрахын орчлонд бүтээхийн тэнгэр дор нэгдсэн та бидэн хоёрын түүх Гэгээн!

хэмээн бичсэн байна.

З.Халиун

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here