Нүүр хуудас Нийгэм ХҮҮХЭД БАГАЧУУДАД ЗОРИУЛСАН ШИНЖЛЭХ УХААН, ТАНИН МЭДЭХҮЙН ЦУВРАЛ НОМЫН НЭЭЛТ БОЛНО

ХҮҮХЭД БАГАЧУУДАД ЗОРИУЛСАН ШИНЖЛЭХ УХААН, ТАНИН МЭДЭХҮЙН ЦУВРАЛ НОМЫН НЭЭЛТ БОЛНО

198
0
ХҮҮХЭД БАГАЧУУДАД ЗОРИУЛСАН ШИНЖЛЭХ УХААН, ТАНИН МЭДЭХҮЙН ЦУВРАЛ НОМ
ХҮҮХЭД БАГАЧУУДАД ЗОРИУЛСАН ШИНЖЛЭХ УХААН, ТАНИН МЭДЭХҮЙН ЦУВРАЛ НОМ
Монгол улсын Шинжлэх ухааны Академиас хоёрдахь жилдээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудад зориулан эрхлэн гаргаж буй шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 12 бүтээлийн нээлтийн ёслолын ажиллагаа 12 дугаар сарын 12-ны өдрийн 11.00 цагт БСШУСЯ-нд болно.

Цуврал бүтээлийн нээлтэд БСШУС-ын Сайд Ж.Батсуурь, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал, Нийслэлийн боловсролын газрын дарга Н.Гантулга, Монголын үндэсний номын сан, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн удирдлагууд болон нийслэлийн ерөнхий боловролын сургууль, их, дээд сургуулийн төлөөлөл, оюутан сурагчид, номын зохиогчид хүрэлцэн ирж оролцох юм.

ШУА-иас 2015 онд шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 10 номыг бүтээж, аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын 230 гаруй сургуулийн сурагчдын хүртээл болгосон билээ. Харин энэ жил тус цувралын үргэлжлэл болгон “Эх дэлхий”, “Монголын эзэнт гүрэн”, “Дэлхийн шашин”, “Хотжилт”, “Хэл гэж юж вэ?”, “Монгол орны эртний амьтан ургамал /мезозойн эрин-динозавр/”, “Монгол орны хөхтөн амьтан”, “Монгол орны сонирхолтой цэцэгт ургамал”, “Тоон гарын үсэг”, “Вирусын гаралтай өвчин”, “Хачгаар халдварлагддаг өвчнөөс сэргийлэх нь”, “Хог хаягдлын шатаалтаас үүсэх хорт бодисууд” зэрэг сонирхолтой 12 товхимлыг эрхлэн гаргаад байна.

Хүүхэд багачуудад зориулан хялбаршуулсан товхимол гаргаснаар тэдэнд шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болон төлөвшүүлэх чухал ач холбогдолтой юм.

Нээлтийн үеэр шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал товхимлыг нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, номын сангууд, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад бэлэглэх юм.

Монгол улсын Шинжлэх ухааны Академи

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here