Нүүр хуудас Соёл урлаг Утааны эсрэг Модерн балет тоглогдоно

Утааны эсрэг Модерн балет тоглогдоно

12
0
agaariin-bohirdol-ba-balet
“Амьдрал тэтгэгч-O2” модерн балет

Монгол-Америкийн балетын хөтөлбөр нь 2017 оноос Монгол Улсад тулгамдаад байгаа байгаль орчны асуудлыг олон нийтэд урлагаар дамжуулан таниулах ойлгуулах санаачилгыг эхлүүлжээ.

Энэ удаад балетын урлагаар дамжуулан агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэндийн сэдвийн хүрээнд “Амьдрал тэтгэгч-O2” модерн балетыг тавдугаар сарын 19-ний өдөр “Корпорэйт Конвеншн” төвд тоглоно.

Тоглолтын орлогыг бүхэлд нь Монгол-Америкийн балетын хөтөлбөрт хандивлах бөгөөд ирээдүйн залуу бүжигчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтад зарцуулагдах аж.

Монгол-Америкийн балетын хөтөлбөр нь өнгөрсөн долоон жилийн хугацаанд Хөгжим бүжгийн консерваторын сонгодог бүжгийн сурагчид болон Дуурь бүжгийн эрдмийн театрын нийт 28 бүжигчдийг АНУ-ын Колорадогийн балетын академийн зуны эрчимжүүлсэн сургалт, мөн Австрийн Вена хот дахь Impulstanz International Dance Festival-ийн сургалтад тус тус хамруулжээ.

Мөн уг тоглолтын хүрээнд 2019 оны тавдугаар сарын 17-нд 976 Art Gallery-д Улаанбаатар хотын агаарын бохирдлыг харуулсан Францын гэрэл зурагчин Эммануэлийн үзэсгэлэн дэлгэгдэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here