Нүүр хуудас Соёл урлаг Уншиж ухаанаа тэлдэг, номын хорхойтон Шарк Д.Энхтүвшин 

Уншиж ухаанаа тэлдэг, номын хорхойтон Шарк Д.Энхтүвшин 

44
0
shark-enhtuwshin-mcs-ded-zahiral-02
Номын хорхойтон Шарк Д.Энхтүвшингийн гэр бүл 

Аажимдаа хүн өөрөө л амьдралаа бий болгох ёстой, заримдаа хүнд туслахгүй байх нь жинхэнэ тус болдог” хэмээн нэгэн ярилцлагын үеэр хэлсэн эрхэм бол “М Си Эс” группийн Дэд ерөнхийлөгч, Шарк Д.Энхтүвшин.

Шарк Д.Энхтүвшин Дорнод нутагт төрж өссөн бөгөөд тэндээ дунд сургуулиа дүүргэн, хотод ирээд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгссөн аж.

shark-enhtuwshin
“М Си Эс” группийн Дэд ерөнхийлөгч, Шарк Д.Энхтүвшин

Улмаар 1997 онд “М Си Эс” компанид ажилд орж байсан түүхтэй. Тухайн үед тус компани зөвлөх болон хэвлэлийн үйлчилгээ үзүүлдэг цомхон үйл ажиллагаатай байсан гэдэг. Шинэ “хослол” авч өмсөх мөнгөгүй, анхны ажилдаа томилогдсон залуу өөрийн хөдөлмөр зүтгэлийн дунд өнөөдөр Монголын томоохон компанийн Дэд ерөнхийлөгч болжээ.

Шарк Д.Энхтүвшин нийгэмд ээлтэй, өсөн дэвших боломжтой олон олон төслүүдэд хөрөнгө оруулж, үйл ажиллагааг нь чин сэтгэлээсээ дэмжин ажиллаж байна. Энэхүү ажилд түүний эхнэр н.Нямцэцэг нь бас сэтгэлээ гарган ажиллаж буй гэнэ.

shark-enhtuwshin
Номын хорхотой гэр бүлийн амралтын өдөр ингэж эхэлдэг

Д.Энхтүвшин гэр бүлийн үнэ цэнийн талаар тодорхойлохдоо,

Айл гэрээ авч явж чаддаг эр хүнийг л хэлэх байх. Гэр бүл гэдэг нэг удаагийн жижигхэн төсөл биш. Насаараа хэрэгжүүлж авч явах том төсөл, том компани гэж ойлгох хэрэгтэй. Тэр айлын эхнэр, хүүхдүүдийг жаргалтай байгаа эсэхээр нь өрхийн тэргүүн тодорхойлогдоно хэмээжээ.

Шарк Д.Энхтүвшинг хариуцлагатай аав, сайн нөхөр гэх олон цөөнгүй. Тэдний гэр бүл амралт чөлөөт цагаараа ном унших дуртай гэнэ. Уншиж ухаанаа тэлдэг номын хорхойтон гэр бүлийн амралтын өдөр иймэрхүү өнгөрдөг гэнэ дээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here