Нүүр хуудас Соёл урлаг Сэтгэл хувирч, амьдрал хоёрдсон ч хариуцлагатай ‘ААВ’ байх ёстой

Сэтгэл хувирч, амьдрал хоёрдсон ч хариуцлагатай ‘ААВ’ байх ёстой

48
0
duuchin-Nara-ger-buliin-asuudal
Сэтгэл хувирч, амьдрал хоёрдсон ч хариуцлагатай 'ААВ' байх ёстой

Монголд хүүхдийн эрхийг хамгаалах, ээж болон хүүхдэд учирч буй сэтгэл санааны хохирол гэж асар том зүйл байдаг талаар үнэндээ ямар ч ойлголт, ухагдахуун алга болжээ.

Сүүлийн үед цахим сүлжээнд дуучин Нара болон түүний нөхөр асан бизнес эрхлэгч н.Батцацралтай холбоотой асуудлууд хөвөрсөөр.

Нара хувийн амьдралд үүсэн баяр жаргал, уйтгар гунигийг цахим хуудаснаа нийтэлж, тэднээс зөвлөмж, мэдээлэл, сэтгэлийн дэм авсаар ирснийг нь сайн муугаар ярих хүмүүс ч цөөнгүй. Тодруулбал тэрээр, гэр бүлийн амьдралаа таван жилийн өмнө цэгэлж, ганц бие ээжүүдийн адилаар хүүгээ өсгөн хүмүүжүүлэх үүргийг гүйцэтгэж явжээ. Энэ хугацаанд нөхөр асан Батцацрал хуулиар тогтоогдсон хүүхдийн тэтгэмж болоод эцгийн хайр, үүргийг тун муу биелүүлжээ.

duuchin-Nara
нөхөр асан н.Батцацрал, хүү Бунжаа

Монголын нийгэмд гэр бүлийн зөв төлөвлөлт, эрчүүдийн суурь хүмүүжил, эцэг болсон бол эргээд гарах үүрэг хариуцлагын байдал зэрэг нь маш дутмаг буйг илтгэсэн олон арван жишээ цахим орчинд хөвөрсөөр.

Хариуцлага хүлээдэггүй хэнэггүй аав, өрх толгойлсон өрөвдөлтэй ээжүүдээр дүүрсэн нийгмийн эсрэг дорвитой ажил хийхийг, өөрийн амьдралын жишээгээр харуулж буй бүсгүй бол Дуучин Нара юм.

Сэтгэл хувирч, амьдрал хоёрдсон тохиолдолд хариуцлагаа үүрч чаддаг эцэг, эхчүүдийг одооноос бэлдэх хэрэгтэйг сануулсаар…

Өөрийн гараар хийсэн бэлгээ, “аавдаа өгөх” хүүгийнхээ хүсэлтээр очсон ч хөөгдөөд гарсан талаар өгүүлэх БИЧЛЭГ

Gepostet von Munkhtur Narantuya Nara am Donnerstag, 21. März 2019

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here