Нүүр хуудас Соёл урлаг Р.Эмүжин: Би зөндөө тэнэгтсэн, зөндөө алдсан, зөндөө сахилгагүйтсэн

Р.Эмүжин: Би зөндөө тэнэгтсэн, зөндөө алдсан, зөндөө сахилгагүйтсэн

28
0
Emujin-yaruu-nairagch
Яруу найрагч зохиолч Р.Эмүжин

Яруу найрагч, зохиолч Р.Эмүжин цахим ерцөнтөд өөрийн үзэл санаа, шүлэг, бодролыг нийтэлж идэвхтэй байдаг нэгэн. Алив зүйлийн учир зангилааг бүсгүй хүний нарийн бөгөөд торгон мэдрэмж уран үгсээр зангиддаг яруу найрагчийн цахим бодролууд сонирхолтой.

Р.Эмүжин,

Би зөндөө тэнэгтсэн, зөндөө алдсан, зөндөө сахилгагүйтсэн, асгартлаа уйлсан, ханатлаа инээсэн, уйдталаа аальгүйтсэн…яадгийн дахиад ч энэ бүхнийг эхнээс нь туулахад бэлэн байна. Эрт орой нэгэн цагт дуусах амьдрал, буцах аяллын замыг энэ бүхэнгүй яаж туулж, хэрхэн амтлах юм? Бүдэрнэ л биз, босдог хорвоо…уйлна л биз, урагшилдаг амьдрал…алдана л биз, асдаг сэтгэл… өвдөнө л биз, өндийдөг хийморь…сөхөрнө л биз, сөрдөг зориг…би ямар тавилга биш, тавиад мартсан эдлэл биш…хүн юм чинь хүссэнээрээ амьдарна, бодсоноороо зүтгэнэ, тэмүүлснээрээ урагшилна! Тэгээд яг одоо яамаар байгаа юм бэ гэж үү? Яг одоо сэрүүн өдөр сэвэлзтэл нимгэн алхаж, ертөнцийн салхи хормой дор сэвэлзэхийг мэдэрч, ер бусын уудам талаар гүймээр байна, гүйх ч болно” хэмээн нийтэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here