Нүүр хуудас Соёл урлаг Нэвтрүүлэгч Д.Одзаяа: Улаан хивсний ёслолдоо марш

Нэвтрүүлэгч Д.Одзаяа: Улаан хивсний ёслолдоо марш

614
1
Одзаяа
Нэвтрүүлэгч Д.Одзаяа: Улаан хивсний ёслолдоо марш
Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн түүхт 50 жилийн ой тохиож буй энэ үед,  телевизийн урлагт өөрийн амьдрал зүтгэлээ зориулсан үе үеийн ахмад уран бүтээлч цаашлаад телевизийн салбарт мөр зэрэгцэн ажиллаж буй уран бүтээлчдийн баяр хэмээн тодотгож болно.

Монголын Үндэсний Олон нийтийн Телевиз нь өөрийнхөө хөрс суурин дээр үе үеийн олон алдартныг төрүүлэн гаргасан туршлагатай. Телевизийн нүүр царай, нэвтрүүлэгч хүн ямар шаардлага хангах ёстойг харуулсан өндөр босготой. Үүний нэг жишээ бол МҮОНТ-ийн Нэвтрүүлэгч Д.Одзаяа юм. “Мэргэжлээ хариуцлага хэмээн ухамсарладаг” хэмээн даруухан ярих энэ бүсгүй цэнхэр дэлгэцээр бид бүхэнтэй орой бүр уулздаг.

Телевизийн салбарт ажиллаж буй залуу мэргэжилтэн тэрээр

Би үнэхээр гайхалтай багш нартай, өөрийгөө азтай хүн гэж боддог. Надад нэвтрүүлэгчийн уран чадвар тус мэргэжлийн талаар бүх зүйлийг заасан хүмүүс бол МУСГЗ, нэвтрүүлэгч Д.Нарантуяа, МУСГЗ, нэвтрүүлэгч Д.Билгээ хэмээх хоёр сайхан багштай. Тэд маань намайг өөрийн үр хүүхэд мэт санан, чин сэтгэлээсээ бэлтгэсний үр дүнд би Үндэсний хэмээх энэ том телевизийн босгыг алхан орж байлаа

хэмээж байсан.  Д.Одзаяа

Өнөөдөр бүр төрсөн өдрөөс маань ч том баяр тохиож байгаа учир догдлоод байх юм. Монгол улсад анх “зурагт авдар” гарч эхлээд 50 жил болжээ. Тиймээс өнөөдөр зөвхөн бидний баяр биш Монгол түмний баярын өдөр юм. Энэ л түүхийг анхлан бичсэн МҮОНТ-ийнхээ эд эс нь болж яваадаа туйлын их баярлаж, бахархаж байна 

хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ.

1 сэтгэгдэл

  1. Тийм шшүү үнэхээр л ахмадуудынхаа шийрийг хатааж яваа ганц бүсгүй. Баярын мэнд чадварлаг нэвтрүүлэгчдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here