Нүүр хуудас Соёл урлаг Найруулагч Б.Тамир Вьетнамчуудад “ҮГ” хэлнэ

Найруулагч Б.Тамир Вьетнамчуудад “ҮГ” хэлнэ

0
Nairuulagch-Tamir
Найруулагч Б.Тамир Вьетнамчуудад "ҮГ" хэлнэ

Урлагийн гэр бүлээс уран бүтээлийнхээ замналыг эхэлж, кино урлагт тэргүүн манлай ЗАЛУУ найруулагчдын тоонд Б.Тамир орно. Хийсэн кино бүрийнхээ араас “МАГТААЛ” сонсч буй “Фантастик” продакшны уран бүтээлчид шинэ дэлгэцийн бүтээлээ үзэгчдэд толилуулахад бэлэн болжээ.

Бүгд найрамдах Вьетнам улсын “NV film”-тэй хамтарсан “Хувь заяаны дуудлага” нэртэй кино тус улсын Хо Ши Мин хотод /2019-02-27/ өчигдөр нээлтээ хийжээ. Уг кинонд Вьетнам жүжигчид тоглосон бол ерөнхий найруулагчаар Б.Тамир ажилласан аж.

Вьетнам улсын кино салбарт уран бүтээлээ уралдуулахаар холыг зорьсон залуус аяны богц дүүрэн ирэх биз ээ.

“Хувь заяаны дуудлага” УСК нь гуравдугаар сарын 1-нээс Вьетнамын бүх кино театрт нээлтээ хийх бөгөөд инээдмийн, хайрын сэдэвтэй аж. БНСВУ-ын “NV film”-тэй хоёр жилийн хугацаанд хамтран ажилласан байна.

Киноны гол дүрд Хуе Хан, Хиу Хиен, Ван Фөн, ДиЖэй Окси нар тогложээ.

huwi-zayanii-duudlaga-kino
Вьетнам улсын “NV film”-тэй хамтарсан “Хувь заяаны дуудлага” УСК
huwi-zayanii-duudlaga
Вьетнам улсын “NV film”-тэй хамтарсан “Хувь заяаны дуудлага” УСК

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here