Нүүр хуудас Соёл урлаг МУГЖ Д.АЛТАНХУЯГ БОЛОН ЖИНЕТТ МОНЧО НАР “ЦӨМӨӨХЭЙ-2016”-Д ГОЦЛОНО

МУГЖ Д.АЛТАНХУЯГ БОЛОН ЖИНЕТТ МОНЧО НАР “ЦӨМӨӨХЭЙ-2016”-Д ГОЦЛОНО

287
0

2016 оны 12 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд УДБЭТ-т тоглогдох “Цөмөөхэй-2016” тоглолтонд МУГЖ Д.Алтанхуяг болон “Кубын үндэсний балет” театрын гоцлол бүжигчин Жинетт Мончо нар гоцлоно. Дэлхийн балетын урлагийн салбарт өндрөөр үнэлэгддэг “Кубын үндэсний балет” театрын гоцлол бүжигчний мэргэжлийн ур чадвар, онцлогийг Монголынхоо тайзнаас харах боломжийг олгож байгаадаа зохион байгуулагчдын хувьд туйлын өндөр сэтгэгдэлтэй, нэр төрийн хэрэг болж байгаа бөгөөд Монгол улсад айлчлах гэж буй алдарт бүжигчин Жинетт Мончогийн товч намтрыг танилцуулъя.
Жинетт Мончо нь анх “Alfonso Pérez Isaac”-ийн Урлагийн суруулиас балетын хичээлээ эхэлж, улмаар “Кубын үндэсний балетын сургууль”-ийн профессор Мариа Роза Хернандез, Эстер Гарсиа, Мирта Хермида, Марта Айрис Фернандез болон алдарт Жосэфина Мэндез нарын удирдлаган дор хичээллэх болжээ. Тэрээр сургуульд суралцах хугацаандаа буюу 1998, 1999, 2002 онуудад Олон улсын балетын заах арга зүйн уралдааны алтан медаль, тус уралдааны 2000 оны мөнгөн медаль, 2001 онд урилгаар Колумб улсын Кали хотноо зохион байгуулагдсан Иберо – Америкийн гала тоглолтонд оролцон тоглосон байна. 2002 онд тэрээр “Кубын үндэсний балет” театрт алдарт Алисиа Алонсогийн удирдлаган дор ажиллах болсон байна. Жинетт Мончо нь “Кубын үндэсний балет” театрынхантай Америк, Европ, Ази, Авистрали, Египт зэрэг олон тив, улс орноор аялан тоглолтонд оролцон бүжиглэсэн байна. Тэрээр романтик болон орчин үеийн, үндэсний балетын жүжигт гоцлол дүрийг Куба болон олон улсын балетмейстеруудын удирдлаган дор дүр бүтээж байсан байна.

Жинетт Мончо нь 2016 оноос “Кубын үндэсний балет” театрын гоцлол бүжигчнээр ажиллаж байна.

moncho

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here