Нүүр хуудас Соёл урлаг Монголын кино урлагийн ахмадууд БНХАУ-ын кино үйлдвэртэй танилцаад ирлээ

Монголын кино урлагийн ахмадууд БНХАУ-ын кино үйлдвэртэй танилцаад ирлээ

6
0
ahmad-kino-uran-buteelchid-03
Монголын кино урлагийн ахмадууд БНХАУ-ын кино үйлдвэртэй танилцаад ирлээ

Энэ онд тохиож буй Монгол, Хятад улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол киноны ахмад уран бүтээлчид дэлхийн киноны зах зээлд тэргүүлэгч БНХАУ-д аялаад ирлээ.

“Мөрөөдлийн аялал” хэмээх уран бүтээлийн аялалд Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Ж.Лхамхүү, П.Цэрэндагва, Г.Мягмарнаран, А.Дашпэлжээ, Г.Равдан нарын МУГЖ, МУСТА цолтой 22 ахмад уран бүтээлч Бээжин-Шанхай-Нинбо-Гуанжу-Макао хотоор аялсан юм. Бээжин хотноо аялах хугацаанд ахмад жүжигчид Хятадын кино хотхон болох “Дачин” кино үйлдвэр, “Хятад кино” төрийн өмчит байгууллагын кино үйлдвэртэй тус тус танилцав.

Монголын Аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллагуудын санаачилсан энэхүү аяллыг Монгол Улсын ГХЯ, БСШУСЯ, МИАТ ХК, Монгол, Хятадын соёлын харилцааны нийгэмлэг дэмжин хамтран зохион байгуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here