Нүүр хуудас Соёл урлаг Монголчууд “Монгол дээл”-ээ сонгов

Монголчууд “Монгол дээл”-ээ сонгов

25
0
awiyaslag-mongolchuud-2018
“Авьяаслаг Монголчууд" шоу 2018

“Авьяаслаг Монголчууд” шоу долоо хоногийн ням гариг бүр үзэгчдэд хүрч буй тус шоуны хагас шигшээ тоглолтын гурав дахь дугаар өчигдөр үзэгчдийн хүртээл боллоо.

Шоуны дүрмийн дагуу хагас шигшээ тоглолтод шалгарсан 32 оролцогч найм наймаараа хуваагдан өрсөлддөг дүрэмтэй бөгөөд энэ шатанд үзэгчдийн санал хамгийн чухал.

Үзэгчдээс өндөр оноо авсан гурван оролцогчоос хамгийн их санал авсан нэг оролцогч дараагийн шатанд шууд шалгарч, үлдсэн хоёр оролцогчоос шүүгчийн саналаар нэг оролцогч нь дараагийн шатанд тунаж үлдэх юм. Дүрмийн дагуу өчигдөр нийт найман оролцогч өөрсдийн бэлтгэсэн үзүүлбэрээ үзүүллээ.

Шоуны салхийг хагалж дуучин залуу Б.Батболд баруун Монгол ардын дууг уянгалаг сайхан дуулж сонирхуулсан бол түүний үзүүлбэрийн дараа ихэр эгч дүүс болох Б.Хишигбуян, Б.Хишигзаяа нар нэг зорилго, нэг хүсэлтэй гэдгээ өөрсдийн үзүүлбэрээрээ харуулсан юм.

Тэдний үзүүлбэрийн дараа орчин үеийн бүжгийн “116 хамтлаг” шударга бус зүйлийн эсрэг дуу хоолойгоо нийгэмд өөрсдийн үзүүлбэрээрээ хүргэсэн бол илбэчин Б.Ананд энэ хорвоогийн мянга мянган эхийн агуу хайрын гайхамшгийг өөрийн илбээрээ харуулахыг зорьсон.

Түүний үзүүлбэр үнэхээр гайхамшигтай байсан учир шүүгчид болон зааланд хуран цугларсан олны нүдэнд нулимс цийлэгнэн харагдсан.

Б.Анандын үзүүлбэрийн дараа оролцогч Б.Зоригоо Монголын үндэсний язгуур урлагийг орчин цагийн хип хоп урсгалтай хослуулсан өөрийн зохиосон “Тэнгэрийн тамга” уран бүтээлээ толилууллаа.

“Royal dance” хамтлаг цэнгээнт бүжгийн спортын гайхамшгийг бахархалтайгаар харуулж, гайхалтай үзүүлбэр үзүүлсэн бол үзэгчиддээ аз жаргал, инээд хөөр бэлэглэгч, зоригтой элэглэгч, хөгжилтэй найзууд Ц.Энхтулга, Б.Нямдаваа нар үзүүлбэрээ үзүүлсэн юм.

Харин шоуны төгсгөлд Дулма, Паша нар хайр гэдэг зүйл үргэлж дардан байдаггүйг агаарын үзүүлбэрийн уналттай хэсгээр үзэгчдэд мэдрүүлж, биеийн хөдөлгөөн, нүдний харцаараа чадварлагаар илэрхийлж, шүүгчдийг уярааж чадсан юм.

Ингээд шоуны торгон агшин болох үзэгчдийн саналаар дуучин залуу Б.Батболд, бүжгийн 116 хамлаг болон Буриадаас оролцож буй Дулма, Паша нар шилдэг гуравт шалгарсан.

Харин үзэгчдээс хамгийн өндөр саналыг дуучин залуу Б.Батболд авч финалын шатанд шууд оролцох эрхтэй болсон бол үлдсэн хоёр оролцогчоос шүүгчдийн саналаар нэг оролцогч цааш явах ёстой байв.

Дөрвөн шүүгчид Дулма, Паша нарыг дахин харахыг хүсэж буйгаа хэлж, бүжгийн 116 хамтлагийнхан шүүгчдийн хүлээлтээс доогуур үзүүлбэр үзүүлсэн гэх шалтгаанаар тэнцүүлээгүй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here