Нүүр хуудас Соёл урлаг Мисс Э.Энхриймаа “Сүрьеэгүй Монгол”-ыг бүтээнэ

Мисс Э.Энхриймаа “Сүрьеэгүй Монгол”-ыг бүтээнэ

25
0
enhriimaa
Э.Энхриймаа

“Дэлхийн мисс-2018” тэмцээнд хүмүүнлэгийн ажлаараа “Шилдэг-20”-д шалгарсан Э.Энхриймаа нь “Сүрьеэгүй Монгол” төслийг санаачлан, өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн сайн дурын ажлууд тасралтгүй явуулсаар байгаа ажээ.

Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн сайн санааны элч Пэн Лиюаньд хандаж, төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцахыг хүссэн захидал бичиж хүргүүлжээ.

Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюань “Сүрьеэгүй Монгол” төслийг дэмжиж, мисс Э.Энхриймаад хариу захидал илгээн, 100 000 юаний тусламж үзүүлснийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, эрхэмсэг ноён Шин Хайминаар итгэмжлүүлэн гардуулж өгөхөөр болсон байна. Уг арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү болон албаны бусад хүмүүс байлцах ажээ.

Хандив гардуулах үйл ажиллагаа 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр болох ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here